-1o
Улаанбаатар хот
mobile menu

Увс нууранд дөрвөн хүн живж амиа алджээ

2019-07-21 20:02:32

Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт оршдог Увс нууранд дөрвөн хүн живж амиа алджээ. 

Тодруубал, тус аймгийн Улаангом сумын харьяат О /37 настай, эрэгтэй/ нь энэ сарын 18-ны өдрийн 17:50 цагт живж амиа алдсан байна. Дуудлагыг 18:12 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нуурын эргээс 300 метрт завиар, 2.5-3 метрийн гүнд  эрэн хайх ажиллагаа явуулсан аж. Мөн 23 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Харин өнөөдөр өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж иргэн О-гийн цогцосыг гаргажээ.

Үүгээр зогсохгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Өндөр-Эрэг" хэмээх газарт дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрний усанд живж амиа алджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Гарчигаа зөв бичээч 4 биш 1 хүн живсэн биш үү
2019/07/24 66.181.161.56
  • Recent
  • Most Read
  • Most Comment