8o
Улаанбаатар хот
mobile menu

Академич Р.Барсболдыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

2019-07-22 09:10:00

XX зууны Монголын гарамгай сэхээтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Б.Ренчиний хүү төрийн соёрхолт, академич Р.Барсболдыг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.  Тэрбээр, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ байхад  үл таних хоёр  хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Сайн байнаш дээ манай цагдаагийнхан улам их амжилт хүсье
2019/07/25 66.181.187.67
Зочин
Цагдаагийнхан минь дээ, Новшийн хулгайч нартай зууралдаж хайран цаг, хүч хөдөлмөр, төсвийн мөнгө бараад яахын бэ...... Эсэргүүцэл үзүүлсэн гээд л буудчихгүй лээ. Одоо шоронд хоол өгнө, гараад яах бол.
2019/07/22 202.21.111.170
Zochin
Оорсдийхээ муугаас болж арчаагуй явж байж бас муу муухайг сурч, монгол улсын од сор болсон эрдэмтэнг дээрэмдэн гэж яаж толгойнд нь орж байна. Тийм ол хулгай хиймээр байсан бол Элбэгээ, Су. Батболд бха
2019/07/22 87.123.194.154
Bold
ийм хүйтэн сэтгэлтэй хүн чөтгөрүүдийг нэрээ мартаж сүг болтол нь шийтгэж байгаа ч !!!
2019/07/22 103.111.68.3