8o
Улаанбаатар хот
mobile menu

Буянт гол дагуу завьтай эргүүл ажиллаж байна

2019-07-22 09:42:12

Урин дулааны улиралд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол нэмэгддэг.

Тиймээс Ховд аймгийн Онцгой байдлын газраас үер усны болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд санамж сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Буянт голын ай сав дагуу завьтай эргүүл ажиллуулж байна. Ховд аймгийн ОБГ нь жил бүр "Завьт эргүүл" үйл ажиллагаа зохион байгуулдаг ба энэ жилийн хувьд ирэх есдүгээр сарыг дуустал үргэлжилэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment