09.00 цагт: “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны “Их Номин” танхимд болно.
09.00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
09.30 цагт: Газар тариалангийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой "Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүн"-ийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан зохион байгуулах зөвлөлдөх уулзалт BLUE SKY TOWER, TOPAZ танхим (3 давхар)-д болно.
10.00 цагт: "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөгийн нээлт "Ачтан" эмнэлэгт болно.
11.00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
11.00 цагт: Зам, Тээврийн сайд М.Зоригт аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг ЗТЯ-ны байранд хүлээж авч уулзан талархал илэрхийлнэ.
11.00 цагт: Дэлхийн бөөр хамгаалах өдрийг тохиолдуулан "Улаанбаатар-Мед" эмнэлэг бөөрний үзлэг, зөвөлгөө зохион байгуулна. Энэ арга хэмжээ энэ сарын 18-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй хийгдэнэ. /Хаяг: Эх нялхсаас VI бичил хороолол руу урууддаг замын баруун гар талд байрлах МТ ШТС-ын дэргэд.
11.00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно.
11.00 цагт: АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба болон УИХ-ын Тамгын газраас хамтран ирэх дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал АСЕМ-ын Мэдээллийн төвд болно.
11.30 цагт: Ардчилсан намд 1000 ээжийн баярыг луйвардуулсан талаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Засгийн газрын мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.