21o
Улаанбаатар хот
mobile menu

“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум болно

2019-07-23 09:42:14

 

ХХААХҮЯ-нд

09:00 цагт Монгол Улс, БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэр, компаниудын удирдлагуудын “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум болно

Төрийн ордонд

10:00 цагт  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Спортын төв ордонд

11:00 цагт  Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэл хийнэ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахыг та дэмжиж байна уу

Нийт санал өгсөн: 92