Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-т Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурлаа.
Энэхүү "Санамж бичиг"-ийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор боллоо. Энэ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга манай улсад тоглолтоо хийнэ
2016-03-10 09:38:00