8o
Улаанбаатар хот
mobile menu

“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форум болж байна

2019-07-23 11:35:22

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн үйлдвэр, компаниуд болон БНХАУ-ын Хүнс байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим, Хятадын ноолуурын томоохон үйлдвэр, компаниудын удирдлагууд оролцсон “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум өнөөдөр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд болж байна.

“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форумыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв.

Тэрбээр Монгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуур бэлтгэлийн 90 орчим хувийг бэлтгэдэг томоохон бэлтгэн нийлэгч улс орнууд юм. Иймээс дэлхийн ноолуурын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүй байх тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.

Ноолууран түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэлийг эрхлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан анхаарах болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр улсын бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтаар ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай нэгдсэн шийдэлд хүрэх, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэйг онцлов.

 Тус хэлэлцүүлгийн  үеэр “Дэлхий зах зээл дэх ноолуурын тогтвортой хөгжил - Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь”, “Бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ба тогтвортой байдал”, “Монголын ноолуурын салбарын шинэчлэл хамтран ажиллах боломжууд”, “Ноолууран бүтээгдэхүүний  экспорт, импортын дүн шинжилгээ”, байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment