-4o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр сарын хугацаанд аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн 5,423 хэргийг тогтоожээ

2019-07-23 13:31:16

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүйн байдлын хяналт зохицуулалтын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Тэгвэл тус газраас дээрх хугацаанд ажлын алба гарган, Улаанбаатар хотын хэмжээнд аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн 5,423 хэргийг тогтоожээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам:“Ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 54 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, асуудлуудыг газар дээр нь шийдэх, аюулгүй байдал үүсгэж буй шалтгааныг судлах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Тухайлбал, ажиллах явцад барилгын гадна талын орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан нөхцөл байдалтай газрууд хотын хэмжээнд 362 асуудал байсан. Өнөөдөр гудмаар явахад л аюулгүй байдал хэрхэн алдагдсан нь нүдэнд ил байна. Үүнээс гадна сургуулийн орчны аюулгүй байдал алдагдсан 250 гаруй асуудал байлаа. Тиймээс нийслэлийн засаг даргын албан даалгавар гарган 5,423 асуудлаа бүлэглэж, гурван сарын хугацаатайгаар асуудлыг арилгуулахаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн. Эхнээсээ ажилдаа орсон” хэмээн хэлэв.

Мөн "Орчны аюулгүй байдлыг хангах захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар 90 гаруй газарт газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй объект, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулаад байна. Аравдугаар сарын 1-н хүртэл 198 байршлын газрын зөрчил арилгах төлөвлөгөөг нэмж гаргаад байна" гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment