8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэн голоос цогцос олдсон байна

2019-07-23 13:34:22

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ "Хэрлэн голд эмэгтэй хүний цогцос байна" гэсэн дуудлага 2019.07.21-ны өдрийн 08:24 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завтай ажиллаж мөн өдрийн 08:36 цагт Дорнод аймгийн Булган сумын харьяат иргэн Ц /72 настай, эмэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл