-4o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэн бүрт анхааруулж байна

2019-07-24 16:20:00

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 1 сарын хугацаатай өмчийн болон тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-Шалга-Боломж бүү олго” арга хэмжээг хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт жуулчид ихээр зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газруудад жуулчдад зориулсан аюулгүйн зөвлөмжийг 820 ширхэгийг тараалаа.

Мөн зуны дэлгэр өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө гадаад болон дотооддоо амарч зугаалах үедээ орон байраа эзэнгүй орхих, аж ахуйн нэгж байгууллагын хараа хяналт суларснаас өмчийн болон орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 30,000 орчим оршин суугч иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс хойш буюу 2019 оны 07 дугаар сарын 01-23-ны өдрийн хооронд тус хэлтэст хулгайлах гэмт хэрэг нийт 29 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17,1хувиар буурсан үзүүлэлттэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment