Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийсэн. Тус байгууллага түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болсон байна. Тиймээс түрээсийн орон сууцанд орох сонирхолтой иргэдийг гуравдугаар сарын 21-нээс эхэлнэ гэдгийг мэдэгдэж байсан.
Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байх аж. Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад энэ сарын 21-25-ны хооронд бүртгэл явагдах аж. Харин нийслэлд энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэл хийгдэх юм байна.
Нийт бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос хэтэрвэл сугалаа явуулснаар түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг тодруулна гэдгийг ТОСК-ийнхан онцолж байна. ТОСК-иас гаргасан "Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журамыг танилцуулж байна.