8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноолоо

2019-07-25 09:16:52

Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдуулан Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шалгаж эхэлсэн. Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал болж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн өчигдөр орой 21.00 цагийн үед шийдвэрээ гаргажээ.

Улмаар шүүх дараах шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Нийслэлийн Прокурорын газраас: Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “...хахууль авсан...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сар 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д (гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй) заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Teneg mongolchuud hunii muug uzej bj bah ni hahah yumdaa.Shat shatanda luivarchdaar duurcheed ene nastang shorond hiij yahnavdee
2019/07/25 66.181.184.176
Www333
Odoo buzdiin shuukheer yallakh uldlee. Yaraltai aavii khuug alga uzej bolokhgui. Amjilt
2019/07/25 66.181.161.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment