8o
Улаанбаатар хот
mobile menu

Голд автомашинаа угааж байсан иргэн живж нас баржээ

2019-07-25 10:05:36

Голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж живсэн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ.Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / “Дэлгэр мөрөн” голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.07.24-ний өдрийн 18:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 6 км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн 2019.07.25-ны өдрийн 08:00 цагт эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт 3 км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа аж.

Иймд дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ok
alj haychaal gadnii nuluugui amia horolson bolgoj yrij bj magadgui tsagdaa nar baritsgui shde ajilaa hj medehgui zalhuurdag amia horolson geel taglana
2019/07/26 66.181.161.63
zochin
ЛУС БАЙДГИЙГ ЕР ОЙЛГОХГҮЙ ХӨЛДҮҮНҮҮД ЮМ АА ДАА
2019/07/25 66.181.161.114
Mgl
Instant karma bolson bna sh dee.
2019/07/25 66.181.179.213
зочин
ГОЛД МАШИНАА УГААЖ ЯАЖ БОЛОХВЭ ДЭЭ
2019/07/25 124.158.77.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment