8o
Улаанбаатар хот
mobile menu

Газ үнэрлэсэн 14-15 настай хүүхдүүдийг илрүүлжээ

2019-07-25 17:28:27

Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт "Хүүхдүүд газ үнэрлээд байна" гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны 07-р сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай эрэгтэй О, 14 настай эрэгтэй Д, 15 настай эрэгтэй Э нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана ямар үйлдэл гаргаж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл