8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сүхбаатрын талбайд В, С вирусын шинжилгээ авч, үнэ төлбөргүй үзлэг хийнэ

2019-07-26 09:14:58

П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэгт 

09:00 цагт Дэлхийн ЭХО-ны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвөөс зохион байгуулж буй “Судасны хэт авиан оношлогоо” олон улсын долоо дахь сургалт эхэлнэ.

Дүнжингаравт

09:30 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Газрын цахим бирж"-ийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

Тээврийн цагдаагийн албаны байранд

11:00 цагт ТЦА, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран зам тээврийн осол, даатгалын талаарх мэдээллийг цахим хэлбэрт оруулах тухай мэдээлнэ.

Д.Сүхбаатарын талбайд

11:00-16:00 цагт “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ.

ХХААХҮЯ-нд

11:30 цагт ЖДҮХС-гийн зээлийн шалгаруулалтын талаар мэдээлнэ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment