8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

2019-07-26 10:10:12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулжээ. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив.

Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сумод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг Сүхбаатар аймагт амрахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

image

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ананд сайн барилджээ. Гэхдээ онцгой тохиолдол биш. Тийм учраас ерөнхий сайд хүлээн авч уулзах нь зөв үү?
2019/07/29 202.126.89.118
ОДОО хэд түрүүлэх боломж байна
АНАНД сайн барилдсан. НЭГ залууд л гэнэдэж уналаа. ЦААШИД анхаарах нь зөв. АРГАГҮЙ аврага ШИГ л түрүүлсэн. БАХАРХАЖ байна.
2019/07/27 103.229.122.132
hi
hvrelsvh ajilaa vnendee l medhgui bn pyldaga zantai hvvr yumaa
2019/07/26 66.181.161.63
ганаа
Хүрэлсүх, Ананд 2 зүүн тийшээ л амраад байна уу. Унага эхийгээ дагадаг гэдгийг нэг бодоод үзээрээ. ээжүүдиин шинэ төрсөн нутаг түүхт 60 жилиин ойгоо ирэх сарын эхээр хийх тул Халиун сайхан нутагаараа
2019/07/26 202.21.108.136
Ко
Өөрсдөө хувьдаа хулгай хийж ууж идэх болохоор өчнөөн тэрбумаар нь иддэг байж.
2019/07/26 103.111.68.3
Ко
300 мянган төгрөгний сувенир өгч баяр хүргэж байгаа юм уу? Хорголоо тоолсон гуйлгачингууд юмдаа.
2019/07/26 103.111.68.3
Ко
МАН-ын манийсан авлигачид хулгайчууд инээлдээд зогсож байх юм даа.
2019/07/26 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment