8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл рүү тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж байжээ

2019-07-29 14:49:00

Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам оруулах гэж байсныг зогсоожээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд нийт зургаан тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ–ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцдаа ийнхүү зөрчлийг илрүүлжээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганболд
шийтгэл нь багадаад байна???Торгуулийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй?Хориотой гээд байхад ?Орон нутгийн байцаагч нар ажлаа муу хангалтгүй хийцгээж байна?
2019/07/27 203.91.115.41