8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлох гэж байсан 18 настай эрэгтэйг аварчээ

2019-07-27 12:00:00

Амиа хорлох зорилгоор 19 давхраас үсрэх гэж байсан залууг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 19:11 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагууНийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment