8o
Улаанбаатар хот
mobile menu

182 хүний амь аварсан аврагчийг гурван өрөө байраар шагналаа

2019-07-29 09:12:24

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатыг гурван өрөө орон сууцаар шагнажээ. Тэрбээр Үндэсний баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнуулж байсан юм.

Х.Мөнхбат нь Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амийг аварч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 950 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амийг аварсан зүтгэлийг нь орон нутгийн удирдлагын зүгээс өндрөөр үнэлж, орон сууцаар шагнан урамшуулж байгаа аж. Орон сууцны батламжыг аймгийн Засаг дарга Л.Ганболд өнөөдөр гардуулан өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
өгдөггүй байна лээ шүү. Олимпийн аварга төрөхөд баахан юм амлаад өгөөгүй шиг булайтваа өгөөрэй
2019/07/30 202.21.117.194
Ахмад
Ёстой нэг нүдээ олсон шагнал болсон байна ,цаашид ч ийм шагналыг ОБАлбан хаагч гал сөнөөгч ,цагдаагийн албан хаагч нарт -хайр найргүй нэгэн сэтгэлээр цаг тухайд нь шагнаж урамшуулж байх хэрэгтэй шүү
2019/07/29 202.9.42.246
зочин
Овоо ш дээ, Хөвсгөлийнхэнд баяр хүргэе.
2019/07/29 124.158.73.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment