8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд авто ослын 226 дуудлага хүлээн авчээ

2019-07-30 12:30:00

2019.07.27-28-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 366 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтсэн байна.

Гэмтэж бэртсэн хүний 3 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment