8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарт байрны квотыг нь хүссэн хэмжээгээр өгөхөөр болжээ

2019-07-30 13:33:00

Түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж багш нар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна өчигдөр өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлаж буй багш нарын төлөөлөлтэй Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал өлсгөлөн зарласан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, хоёр тал харилцан тохирч багш нар байрны квотыг хүссэн хэмжээгээр өгөхөөр болсон байна.

Энэ талаар МБҮЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ. Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо. Мэдээж эмч, цагдаа, төрийн бусад албаныхан ч салбар бүртээ оногдох хувиа авна. Хэзээнээсээ л багш нарын тэмцлийн үр шимийг бултаараа хүртдэгээс хойш одоо яая гэх вэ.

Төрөөс 150000 айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх 2020 онд нийслэлийн 2000 багшийн орон сууцны урьдчилгааг төр даасан, хүү намайн хувиас бага, зээлийн батлан даалтыг төр гаргах хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулах талаар нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллахаар боллоо. Шаардсан шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо.

Нийгмийн сүлжээгээр биднийг харлуулж гүтгэсэн эрхэм нөхдөд талархаж байна. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ганхахгүй бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо. Жагсаал, суулт, өлсгөлөнд сэтгэл зүрхээрээ оролцсон нийт багш нартаа баярлалаа. Та нар минь үнэхээр бахархам байсан шүү. Бидний уриа Багш багшдаа тусалъя шүү дээ. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй. Улам илүү далайцтай үргэлжилнэ” гэжээ.

image

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу Цолмон
Иргэн бүр тэгш эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчөж байна Багш нар яахаар бусдаас давуу эрх эдлэх гэж Бусад иргэд тэгш эрх эдлэх ёсгүй хүмүүс үү
2019/08/05 103.10.23.101
Mongol eej
Zoo zoo, heden huurhun huuhduudiinhee surah erheer ni shantaajlaj baigaad l bairtai bolcjih yum baina l doo.
2019/07/30 66.181.186.159
цагдаа
Бага ангийн багш нар бага эмч сувилагч нар л авмаар байгаа юм цагдаагын албан хаагч нарт өгөх хэрэгтэй?? гэхдээ офицерт биш зөвхөн ахлагч цагдаа нарт хар бор ажил хийдэг цагдаа хувцастай хар ажилчдад
2019/07/30 43.228.131.45
Зочин
Багш нарийн амьдрал муу АВДАГ хэд нь цөөн ингэж өлссөн зоргоор нь байлгах юм бол зөрүүлээд тэднээс сургалтын чанар ёс зүйн талаар маш хатуу чанга хариуцлага мэдлэг чадвар шаардах ёстой . Муу сурагчгүй
2019/07/30 122.201.31.68
zochin
huushee erhem bagsh naraa jagsaad niigmiin asuudlaa saijruulchihdag baij nen turvvnd vndsen ajilaa sain hiivel deer ym daa hvvhded oligtoihon hicheel zaa
2019/07/30 66.181.168.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment