“Хэн нэгэн иргэний хөрөг” нэвтрүүлэгт оролцож байсан хийж бүтээх чин хүсэлтэй, “Улаанбаатар такси” компанийн жолооч Т.Даваасүрэн энэ сарын 2-нд зуурдаар таалал төгссөн билээ. Талийгаачийн ард эхнэр таван хүүхэд нь үлдсэн билээ. Энэ таагүй мэдээтэй хамт “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон талийгаачийн гэр бүлд шинэ байр бэлэглэнэ гэх мэдээлэл цахим сүлжээгээр явж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр болон таван хүүхдэд “Шинэ толгойт” орон сууцны хорооллоос хоёр өрөө байрны гэрээг батламжийн хамт гардуулан өгсөн байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.
Т.Даваасүрэн агсны эхнэр, хүүхдүүдэд байрных нь батламжийг гардуулан өглөө
2016-03-10 13:33:00