8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Булганы хоригдож буй нөхцөл байдлыг шалгажээ

2016-03-10 14:28:00

С.Зориг агсны гэргий Б.Булганыг Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хориод багагүй хугацаа өнгөрсөн. Б.Булганыг өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар Б.Булганы ээж Д.Байгаль мэдэгдсэн билээ. Д.Байгаль УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Хүний эрхийн Үндэсний  комисст охиныхоо асуудлаар хандаж, хүний эрхийг нь хангаж өгөхийг хүссэн. ХЭҮК-оос Б.Булганы байдлыг шалгажээ. Мөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбасүрэн энэ талаар "Манайд ирсэн гомдлын дагуу бид үйл ажиллагаа явуулсан. Магадгүй мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй нэг онцлог нь С.Зориг агсны хэргийг онц нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас  бүхий л асуудлаар хариулт өгөх боломжгүй. Бид чадлынхаа хэрээр Б.Булганд эрүү шүүлт байна уу үгүй юу гэдгийг шалгаад холбогдох газраас хариуг нь авсан. Бид Булгантай ч уулзсан. Сонин хэвлэлээр цацагдаад байгаа шиг айхтар зүйл байхгүй. Гэхдээ ор үндэсгүй юм  ч байна" гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ene avgai odoo nuhruu alchihaad yah gd bna ter harsan buh zuileel l heleh hergti sh de
2016/03/10 103.17.108.42