8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Алтаншагай охин хандивын мөнгөөр хашаа байшин худалдаж авчээ

2016-03-10 14:59:00

Долоон жилийн өмнө эцгээ хорт хавдраар алдсан ч хоёр дүүгээ хүний зэрэгтэй өсгөж яваа Б.Алтаншагай охины мэдээлэл телевизээр гарч олон хүн туслах аянд нэгдсэн. Сайхан сэтгэлт ард түмэн санхүүгийн болон болон эд материалаар тусалсан билээ.  Олны хүчээр Б.Алтаншагай өөрийн охин болон хоёр дүүтэйгээ амьдрах байшин худалдан авсан байна. Хандивын дансанд цугласан 11 сая төгрөгөөр тэрбээр Баруунсалаанд байрлах саруулхан том хашаатай, гурван өрөө энэхүү байшинг худалдаж авчээ. Ингээд өнгөрсөн амралтын өдөр нүүж орсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Овоо доо. Энэ нийгэмд сайхан сэтгэлтэй хүн бас ч гэж олон юм билээ. Энэ охинд чадах ядахаараа тусалсан шүү.
2016/04/15 103.17.108.42
манай монголчууд ч буянтай хүмүүс шүү ядарсан нэгэндээ тус болж чадаж байна ш дэ
2016/03/11 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment