8o
Улаанбаатар хот
mobile menu

УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км авто замыг хаажээ

2019-08-01 13:30:00

Нийслэлийн авто замын газраас 100 айл орчмын замыг шинэчлэхтэй холбоотойгоор долоодугаар сарын 1-ээс хаасан. Ингэхдээ замыг бүрэн хаахгүйгээр гурав хуваан хэсэгчлэн хааж буй. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 1-10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхоны уулзвар хүртэл хаасан.  Хоёрдахь хэсэг буюу долоодугаар сарны 14-28 хүртэл “Хангай” хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл хаасан юм.  Гуравдах хэсэг буюу Улсын бүртгэлийн ерөнхий газар орчмоос 100 айлын дөрвөн замын уулзвар хүртэл замыг энэ ням гарагаас ирэх сарын 15 хүртэл хаагаад байна. Өөрөөр хэлбэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км авто замыг хаажээ.

Авто замын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр замын ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15 хүртэл гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд цаг агаарын нөхцөл байдал тайван байвал хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой гэнэ. Замын нийт урт 1.6 км. Төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг юм. Өртгийг өндөр гэдэг шүүмж буй. Тэгвэл холбогдох газрын өгсөн мэдээллээр замын доорх шугам, хоолойн зардалд төсөв их тусаж байгааг онцоллоо. Замын үндсэн хэсэгт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дугуйн болон явган хүний зам багтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
1,6 -хан км зам! Хоёр хоногт хийх л ажил ш дээ!!!
2019/08/02 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment