8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон настай охины хурууг тасалсан этгээдэд 10 жилийн ял оноов

2019-08-02 09:37:42

Долоон настай охины гарын дөрвөн хурууг цавчиж, хүнд гэмтээсэн хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан.  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг үйлдсэн гэх Г.Чинтөрд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг СБД-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.08.01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Муу яргачинд 10 жил багадаж байна ...
2019/08/02 192.82.65.224
  • Recent
  • Most Read
  • Most Comment