8o
Улаанбаатар хот
mobile menu

Эгийн голын гүүрний далан сэтэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлалаа

2019-08-02 09:43:18

Олон хоног бороо орж гол үеэрлэсний улмаас Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрний далан сэтэрчээ.Тус сумын Засаг дарга захирамж гаргаж, Эгийн голын гүүрээр зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглов. Голын ойролцоо зусч байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ хүргэх ажлыг зохион байгуулах, үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж, тэмдэг тавих, сумын гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг хангахыг сумын ЗДТГ, багийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment