8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд чөлөөтэй орж ирээд төрдөө зовлон, жаргалаа ярьж яагаад болохгүй гэж

2019-08-05 09:52:00

Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцжээ.

“1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг тус төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь ч өмнөхөөсөө саармагжсан байна.

Наад зах нь урьд нь 6 оператор ажиллаж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утсаар, мессежеер, онлайнаар гэх зэргээр 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол одоо ердөө 2 гэрээт оператор ажиллаж байгаа аж.

Энэ хэрээр иргэд тус төв рүү хандах нь ч багассан байна. Олон жилийн өмнө баригдсан, орон сууцны зориулалттай, хуучирч муудсан байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, дээрээс нь төсөв, хөрөнгө хангалтгүйгээс 2016 оноос хойш засвар, үйлчилгээ хийгээгүй гэдгийг тус төвийн ажилтнууд танилцуулсан юм.“Төрийн албаны бүх шатны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, санал маш их байдаг ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна.

Хэн нэгэн дээд шатны даргад нь хандаад ч тухайн гомдол, саналд нь эргэж хариу өгдөггүй. Тэгсгээд замхардаг. Өөрөөр хэлбэл иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга болсон байна. Тийм учраас иргэд өөрсдийг нь сонсохгүй байгаад маш их бухимдаж байна.

Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалаа урвуулан ашиглаж шалтгаангүйгээр зориуд иргэдийг чирэгдүүлэх, үүгээрээ дамжуулж авлига нэхэх, хүнд суртал гаргах байдал гарч байгаа. Энэ бол нууц биш.

Төрийн ордон нь төмөр хашаатай, гадаа нь байгаа энэ төв ийм унтаа, үлбэгэр байж болохгүй. Энэ төвийг иргэдэд ойртуулах ажлыг яаралтай хиймээр байна.

Анх байгуулагдахдаа иргэд хамгийн их ханддаг байсан шиг ажиллуулах хэрэгтэй. Тэр, энэ Ерөнхий сайдын үед энэ төв сайн, муу ажиллаж байсан гэдэг дүгнэлт одоо хэрэггүй.

Монгол Улсын төр, засаг нэг л байх ёстой. Сайн жишгийг үргэлжлүүлээд явах ёстой. Энэ төвд иргэн, төр хоёрын “амьд” харилцаа үүсэх ёстой.

Иргэд чөлөөтэй орж ирээд төрдөө зовлон, жаргалаа ярьж яагаад болохгүй гэж. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг заавал холбогдох албан тушаалтнуудад нь хүргэ, ирсэн хариуг нь тухайн иргэнд заавал эргэж мэдэгдэх хэрэгтэй.

Ингэвэл төрийн албаны үйл ажиллагаа ч ил тод болно. Билэгдлийн чанартай ажиллаж болохгүй. Тэгэхээр үйл ажиллагаагаа сайжруулах бүтэц, орон тоогоо нэмэх, техник, технологио сайжруулах саналаа боловсруулаад 7 хоногийн дотор танилцуулаарай. Тэгээд ойрын үед энэ төвийг шинэчлэх шаардлагатай байна” хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд үүрэг болгов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?!
2019/08/19 59.153.113.15
Иргэн
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?!
2019/08/19 59.153.113.15
Иргэн
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?! Оюунэрдэнэ
2019/08/19 59.153.113.15
Ард л байна даа
Төр гэж ямар байх ёстойг харуулаад өгвөл сайн л бай на. Ард түмэн ягтаа тулж бна.
2019/08/09 49.0.140.59
Я
Яг зөв.дэмжиж байна
2019/08/09 49.0.140.59
зочин
Засгийн газраас ард түмэндээ эрдэнэс таван толгойн хишиг тарааж чадахгүйгээс хойш банкнуудаас авч буй цалингийн зээлийн хугацааг нь буцаагаад 60н сар болгомоор байна. ОДОО ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ОРЛОО
2019/08/06 43.242.242.197
анчин
ер нь төрийн аль ч аль ч иргэдийн хүсэлтэд ёс төдий ханддаг шүү дээ. жишээ ямар ч ариун цэврийн шаардлага хангаагүй газар хуушуурын гуанз ажиллаж лбайна. Энэ талаар хэлэхэд бахь байдгаараа байж л байн
2019/08/06 202.9.43.183
Zochin
Shuumjleh amarhan ternii orond demjeed ogoh heregtei. Yasan ydmag setgelgeetei bna a ta bugd...
2019/08/05 202.126.89.52
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ
ЧИ ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ ЭХЛЭЭД 60 ТЭРБУМЫН ХҮН СОНСДОГГҮЙ БӨМБӨГ ТОГЛОДОГ АРД ТҮМНИЙ ХҮҮХДИЙГ ХАМГИЙН ИХ ЧИРЭГДҮҮЛДЭГ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНГ СОЛИОДОХ ХАРЬЯА ЧАМАЙГ
2019/08/05 103.111.68.3
Zochin
Tanil talgvi mungugvi, ardiin hvvhed hezeech ajild orj chadahgvi bolson baina saidaa
2019/08/05 150.129.143.2
магнай
хянар шалгалтыг сайжруулж байх ард иргэдийн ядуу сэтгэлгээг халах бүх хүн ажилтай орлоготой болох гээд л маш их өөрчлөлт хэрэгтэй байна даа сайдаа
2019/08/05 66.181.161.5
магнай
төрийн ажилтан нь иргэддээ сэтгэлгүй үйлчилдэг болсоор их удаж байна даа ард тргэд ч ийм л бх гэж бодож эвлэрч амьдарч байна даа төрийн төмчуул нь ард түмэн гэж боддог болсон үед мөн төрийн ажилтныг
2019/08/05 66.181.161.5