8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлох гэж байсан Хөвсгөл аймгийн иргэнийг аварчээ

2019-08-05 10:38:32

Амиа хорлохоор голд живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ.Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан" тухай дуудлага 2019.08.04-ний өдрийн 15:40 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт 08.07-ны өдрийн 22:20 цагт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж, иргэн Д-гийн жолоодож явсан “Ипсум” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ үерийн усанд суусан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 23:57 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд явсан иргэн Д /35 настай, эмэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/, Г /4 настай эмэгтэй / нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
ХОВДын буянт голын зураг байна. даа
2019/08/05 103.229.122.132
  • Recent
  • Most Read
  • Most Comment