8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн гүүрийг энэ сарын 25-нд нээхийг үүрэг болгов

2019-08-06 17:29:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц” барих төслийн ажлын явцтай танилцжээ.

Уг төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, цэвэр усны шугам шинэчлэлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, график төлөвлөгөөг шинэчлэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө буюу энэ сарын 25 гэхэд үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхийг холбогдох байгууллагуудын дарга, албан хаагчид удирдлагуудад үүрэг болгожээ. 

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dovdon
Guur barixiig yaryylaad baix hereggui guuriig mash cain, bat bex hiih heregtei. Xotiin dargiin uuregdelt mash byryy, Amarcaixan er ni yamar canaatai noxor vee bitgii oromtsoglood bai
2019/08/05 202.179.25.7
зочин
Арайчдээ 4 хөн эгнээ гүүр байнашдээ.төсөв нь хэд юм бэ.Нэгэнт хийснийх Ядаж 6 эгнээ тавьчихгүй хайран мөнгө хайран цаг хугацаа.Тэр тээглээд байгаа барилгыг нурааж сандуйг шоронд хийж газрыг нь хураа
2019/08/05 202.179.31.113
hi
hujaa nar amjihguiee
2019/08/05 59.153.85.95
Тогмид
Даргын хэлсэнээр яаралтай дуусгадаг барилгын ажил гэж ямар юм байсан юм болдоо? Социализмын үед бол ингэж солиорч байсныг алийг тэр гэхэв. Шавар, будаг, замын хар гэх мэт зам, гүүрийн ажилд хэрэглэдэг
2019/08/05 202.179.26.4