8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын замыг шөнийн турш засаж өглөө хөдөлгөөнийг бүрэн нээжээ

2019-08-06 10:09:18

Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ.

Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээ.

 

Жолооч та бүхэнд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment