8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ

2019-08-06 12:05:14

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Буйрын-Ар” гэдэг газар таван ханатай гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ.

Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим гэр бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 23:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Мэдээллийн дагуу ажлын хэсэг тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, аймгийн  Цагдаагийн газрын дөрвөн алба хаагчийн хамт тухайн газарт наймдугаар сары 5-ны өдөр ажилласан байна.

Түймрийн улмаас гурван настай хүү угаартан нас барж, Г /10 настай, эрэгтэй/, Н /хоёр настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Урьдчилсан байдлаар галын шалтгаан нь зуухны ашиглалтын буруугаас байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment