8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон буудлаас Чингэлтэй явах замд далан цөмөрснийг засчээ

2019-08-06 16:00:00

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Долоон буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд усан сангийн урд талын далан хүчтэй борооны улмаас өчигдөр /2019.08.05/ цөмөрснийг засварлаж дуусчээ.

Улаанбаатар хотын зам засвар арчлалтын шуурхай бүлэг ажиллаж, өнөөдрөөс зорчих хэсгийг хэвийн болгосон байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Мөн их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment