8o
Улаанбаатар хот
mobile menu

Ослын улмаас орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ

2019-08-07 09:39:16

Зам тээврийн ослын улмаас өчигдөр орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ.

Ослын талаарх мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэвэл, 2019 оны наймдугаар сарын 6-ны 14:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт "Тоёота Приус" маркийн автомашин "Тоёота Аксио" маркийн автомашинтай мөргөлдөж таван сартай хүүхэд болон 27,41, 53 настай дөрвөн хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны замд "Hyundai Grace" маркийн автомашин явган зорчигч 52 настай эрэгтэйг мөргөж амь нас нь хохирсон байна.

Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл