8o
Улаанбаатар хот
mobile menu

Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхаарууллаа

2019-08-07 11:30:00

Авто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ. Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж иргэдэд нээлттэй байдлаар цахимаар олгож эхэлсэн юм. Ингэхдээ бүх дугаарыг 7600 төгрөгөөр иргэдэд олгож байна. Харин цахим сүлжээнд “Автомашины азын дугаар ченжүүдийн гарт орж, өндөр үнээр худалдаалагдаж байна. Саяхан задарсан шинэ серийн азын дугаарууд 25-28 саяд хүрч байна” гэх мэдээлэл гараад байгаа. Энэ асуудалд Авто тээврийн үндэсний төвөөс “Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол залилан. Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байдаг. Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой” гэсэн тайлбар өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2019/08/07 105.112.56.63