8o
Улаанбаатар хот
mobile menu

Тарваганы 19 нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүллээ

2019-08-08 09:40:44

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлийн автобусанд нийт 19 тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр тогтоож, 1 иргэнд зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.Мөн 7 иргэнд холбогдох зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн харьяаллын дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл