8o
Улаанбаатар хот
mobile menu

Боксчин Г.Ган-Эрдэнэ "Heavy HittersPromotions" компанитай гэрээ байгууллаа

2019-08-08 10:00:00

Олимпийн гишүүн асан Ган-Эрдэнийн Ганхуяг Өмнөд Солонгосоос гаралтай “Heavy HittersPromotions” захирал (Энди Ким) компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ганхуяг 350 гаруй тулаан хийсэн байна. Тэрбээр 2016 оны Рио Олимпийн наадамд Монголоо төлөөлөн оролцсон бөгөөд оны сүүлчээс өмнө Солонгос улсад зохиогдох дэлхийн томоохон зөвшөөрлийн тэмцээний бүсийн аварга шалгаруулах тэмцээнд дебютээ хийхээр төлөвлөжээ. Монгол тулаанч, пан азийн аварга Лхагваа нь өмнө Солонгос компанитай гэрээ хийж солонгос улсад бэлтгэл хийн олон тэмцээнд амжилт үзүүлж байсан түүхтэй. Ганхуяг хөнгөн жингийн ангилалд тулалдана.Heavy HittersPromotions” захирал Энди Ким нь богино хугацаанд маш олон хүнийг дэлхийн аварга болох замыг нь нээн хамтарч ажилласаар ирсэн. Хамгийн сүүлд тэрээр ес дэх тулаандаа жилийн өмнө дэлхийн аварга цол хүртсэн Мухаммед Васемийг удирдсан юм. Васем ялалтад богино хугацаанд хүрсэн бөгөөд Энди Ким захирал Ганхуягийг мөн дэлхийн аварга болох бүрэн боломжтой гэж үзэж байна. "Ган-Эрдэнэ бол мэргэжлийн ур чадвартай, маш уран тоглолттой, Мэргэжлийн түвшинд дэлхийн аварга болох бүрэн боломжтой гэж Солонгосын талын захирал Энди Ким хэлэв.

Олимпийн гишүүн асан Ган-Эрдэнийн Ганхуяг  өмнө нь  буюу 3 жилийн өмнө Монголын боксын холбооноос шилдэг 10 боксчинд багтаж байсан билээ. Тухайн үед  олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгө,  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Улсын аваргаас алт медал, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд VI байрт орсон амжилтаар тэргүүлж, 2015 оны шилдэг тамирчин болж байсан юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ганхуягийн Ган эрдэнийг нэг бол аавынх нь нэрээр нэг бол өөрийнх нь нэрээр бичиж өгч бна даа. Бичсэн юмаа өөрөө уншдаггүй, хянах хүн бдаггүй юм байх даа
2019/08/08 202.126.88.220