8o
Улаанбаатар хот
mobile menu

Хяргас нууранд амарч явсан иргэн усанд осолджээ

2019-08-08 12:17:06

Хяргас нууранд амарч явсан иргэн усанд осолджээ. Тодруулбал, Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Хяргас” нуур гэдэг газар 13 хүн амарч явснаас тус аймгийн Зүүнговь сумын Зэл багийн харьяат иргэн Ж /80 настай, эмэгтэй/ 8 дугаар сарны 7-ны өдрийн 04:00 цагийн орчим хоноглож байсан майхнаасаа гарч яваад сураггүй алга болсон. “Хяргас” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. “Хяргас” нуурын эргийн хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, нийт 5 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай ажиллаж, мөн өдрийн 09:22 цагт “Хяргас” нуурын зүүн урд эргийн усан дотроос /нуурын эргээс 2 метрийн зайд 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Odor bvr l iim aimshigtai medee tavij bhin. Saarig ni algasaad sainig ni bichij bval ene niigmiin stress arai bagasah bh da ug ni
2019/08/08 202.9.43.234