-8o
Улаанбаатар хот
mobile menu

Амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

2019-08-08 13:50:00

Эрүүл мэндийн яамнаас Япон улсын Жайка төслийн хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ болон нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт нийт 24 ширхэг ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө.

2019 оны тавдугаар сараас эхлэн дээрх байгууллагуудад хэрэгжиж буй уг төсөл нь ирэх 2021 оны зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Япон улсад 7-14 хоногийн сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зэрэгт анхаарч буй юм байна.

Тус төсөл хэрэгжсэнээр:

  • Перинаталь үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Эх барихын тусламж, үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
  • Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой ахиц дэвшил гарах юм.

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Тиймээс нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн  эх орондоо нутагшуулах нь тун чухал ажил юм.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 16