24o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн ур чадварын олимпод оролцох МСҮТ-ийн хүүхдүүдтэй уулзана

2019-08-12 09:33:33

Төрийн ордонд

10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцох МСҮТ-ийн хүүхдүүдийг хүлээн авч уулзана. 

Туушин зочид буудалд

10:00 цагт Монцамэ агентлаг болон Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр нээлтээ хийнэ

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Дэлхийн залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй "Нийгмийг өөрчлөх залуус" аяны талаар мэдээлэл хийнэ.

Novotel зочид буудалд

12:00 цагт Наймдугаар сарын 23,24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах Хуур хөгжмийн наадам (XMF)-ын талаар мэдээлнэ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд

14:00 цагт “Хүүхэд бүр цэцэрлэгт” албан байгууллагуудын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл уулзалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment