-16o
Улаанбаатар хот
mobile menu

Шөвгийн 16 бөхөөс 13 нь шинжилгээний хариу ирсэн талаар албан ёсны мэдэгдэл хийлээ

2019-08-12 09:52:00

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, хариу нь гарсан талаар  Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Харин зарим эх сурвалжууд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. Одоогийн байдлаар шөвгийн 16 бөхөөс одоогийн байдлаар 13 бөх шинжилгээний хариу авсан, ямар нэгэн асуудал байхгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Тодруулбал, 

1. Намсрайжавын Батсуурь

2. Пүрэвийн Бүрэнтөгс

3. Цэдэвийн Содномдорж

4. Баярхүүгийн Бат-Өлзий

5. Доржийн Анар

6. Баянзулын Цэрэнсодном

7. Алтангэрэлийн Давааням

8. Сүхбаатарын Мөнхбат

9. Чимэдрэгзэнгийн Санжаадамба

10. Эрдэнэбилэгийн Энхбат

11. Батнасангийн Гончигдамба

12. Баярсайханы Орхонбаяр

13. Насанцогтын Баярбаатар

14. Дашдоржийн Цэрэнтогтох нар мэдэгдэл хийж, хариу ирсэн ямар нэгэн зүйл илрээгүй гэсэн мэдэгдэл хийгээд байгаа юм. Харин үлдсэн Улсын начин Д.Цэрэнтогтох Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Улсын аварга Э.Оюунболд нар ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байгаа юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хүүк
7 бөхөөс гарсан гэсэн яагаад хоёр хүнииг онцлов
2019/08/13 66.181.187.26
Иргэн
Улсын начин Ж.Ням-Эрдэнэ тайлбараа өгсөн гэсэн биз дээ. Тэгэхээр тунаж үлдээд буй " "Улсын аварга" Э.Оюунболд, "Улсын начин" Д.Цэрэнтогтох 2 допинд бүдэрчээ. Аварга болдог нь 4, нөгөө нь 1 бодис юм бн
2019/08/12 64.119.18.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment