11o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Билгүүн: Хоёр бөхийн нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн

2019-08-12 11:42:00

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдсан бөхчүүдээс хоёроос нь допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Үүсээд байгаа асуудлаар ҮНДЭСНИЙ БӨХИЙН КОМИССЫН ДАРГА ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН мэдээлэл өглөө.

Тэрбээр, Энэ жилийн улсын баяр наадмаар 5 буюу түүнээс дээш давсан  16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг 32 лаборатор байдаг.  Монгол Улсын хувьд Солонгос руу шинжилгээгээ авдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг.  Шинжилгээ авсан бөхчүүдээс 14-өөс нь илрээгүй хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нэгээс  нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн. Шинжилгээний хариу ирсэн өдөр допинг илрээгүй 14 бөх рүү холбогдож, хариуг нь танилцуулсан. Тухайн допинг илэрсэн 2 бөхийн утас нь холбогдохгүй байсан учир, “шинжилгээнийхээ хариутай ирж танилцана уу” гэсэн цахим шуудан үлдээсэн. Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх нь өчигдөр хариутайгаа танилцсан.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр тус 2 бөхийн нэрийг зарлахыг шаардаж байгаа. Хуулиндаа одоо шууд нэрийг нь зарлах боломжгүй байдаг. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгье эсэх хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна. В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө хийнэ. Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бөх
10 хүлээгээд хаян шдэ өөр яах ёстой юм нэрийг зарлаад ил тод болгоод хаян шдэ
2019/08/15 66.181.189.50
иргэн
10 хоногт өөрсдөө хүсэлт гаргахгүй бол тэгээд л хаячих юм уу .. хаха амар юм бна бас хуулиндаа гэчиж ээ
2019/08/15 114.199.230.102
ХаХаХа
Татвараас шагнал егехее л боль
2019/08/12 103.14.38.136
ХаХаХа
Монгол бех Монголоороо л байсан, байж л байг. Допинг байсан ч хэдэн гузээнууд юм узээгуй хедеений мангаруудаас авах менгее аваад л амьдарна. Тэгэхээр допинг гэж нэг их суржигнээд байх хэрэггуй.
2019/08/12 103.14.38.136
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 28