8o
Улаанбаатар хот
mobile menu

"Цэцээ гүн"-д төөрсөн БНСУ-ын иргэнийг эсэн мэнд олжээ

2019-08-13 09:54:24

"Цэцээ гүн"-ий оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн төөрч сураггүй алга болсон тухай өмнө нь мэдээлсэн. Түүнийг эсэн мэнд олсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага 2019.08.11-ний өдрийн 17:05 цагт Онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу эрэн сурвалжилж олжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл