8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ онд үйлдвэрлэлийн осолд 18 хүн өртсөнөөс долоон хүн нас баржээ

2019-08-14 13:12:00

Бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд энэ он гарсаар гурван удаа осол гарч 18 хүн өртсөнөөс долоон хүн нас барсан байна.

Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, стандартыг хангалтгүй хэрэгжүүлж байгаагаас үүдэлтэй бөгөөд хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлийн осолд өртөгдөж байгаа ажилчдын 50 хувь нь аврахаар ажилласан ажилчид байжээ.

Иймд аврах төлөвлөгөөг хязгаарлагдмал орчинд орохоос өмнө мастер, хянагч, орж ажиллах ажилчид, эрх бүхий этгээд хамтран боловсруулж хянасан байх зайлшгүй шаардлагатай аж.

Үйлдвэрлэлийн ослуудын суурь шалтгаан, хүчин зүйлүүдийг судалж үзэхэд:

  1. Ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хэрэгжүүлж хэвшүүлээгүй,
  2. Ажлын байрны аюулыг илрүүлэх болон арилгах арга хэмжээг тухай бүр авдаггүй, хязгаарлагдмал орчны агаарын найрлага хорт хийн агууламж болон хүчилтөрөгчийн агууламжийг ажил эхлэхээс өмнө тодорхойлдоггүй,
  3. Ажиллагсдыг хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай ажлын байранд ажиллуулдаг, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангадаггүй, түүнийг хэрэглэж хэвшүүлээгүй,
  4. Хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг тогтмол тавьдаггүй нь осол гарахад нөлөөлсөн байна.

Иймд бохир ус зайлуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй инженер, техникийн ажилтан, ажиллагсдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөмж хүргүүлэн арга зүйн зөвлөгөө өгч, “Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагааг хангах” сэдвээр уулзалт сургалтыг зохион байгуулжээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар гарсан үйлдвэрлэлийн осолд хүний хүчин зүйлээс шалтгаалсан нь 42.6 хувь хувийг эзэлж байгаа бол ажлын байр, техник технологи, Хөдөлмөр,аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалттай холбоотой хүчин зүйлээс шалтгаалсан нь 57.4 хувийг эзэлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл