-12o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн МҮБХ зарлалаа

2019-08-13 10:43:00

МҮБХ-оос Баяр наадам зохион байгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад "Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн байна. Ингээд тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Уг шаардлагад: "Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй "...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй..." гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна. Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

  • Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  • Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  • Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  • Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  • Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  • Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  • Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу хориотой бодис хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж үзэж байна.

Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна. Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ААН, Иргэдээс авсан бай шагналыг яаж тооцож улсын орлого болгох вэ. Нөгөө талаар төрийн наадмыг ТББ-уудын мэдлээс гаргаж Төрд авая
2019/08/15 192.82.65.160
монгол
сумаараа сайхан наадаж хөгшин залуу сумын цолтонгууд зодоглож,монгол унага ,дааганууд уралдах сайхан хаадам болох л байх даа за тэр сур нь шударга байгаа нь зуун зуунаар үнлэгдэн дүгнүүлж ирсэн байхо
2019/08/14 202.21.120.66
монгол
Төрийн наадмаа 07-11,12,13-даа л сум,аймаг_улс зэрэг хийдэг удирдагч тонголд маань хэзээ төрөх бол зурхайчидаа хараад хэлээд өгөөч???????????
2019/08/14 202.21.120.66
иргэн
монгол эрийн 3 наадмаа утгаар нь гутаан доромжилсоор л байх уу????? эрлийз ,эм тариатай морьд ,бөх нэртэй мантуу ч гэх үү ,эндээс үзэж хараад омогшиж бахархах зүйл байхгүй юмаа
2019/08/14 202.21.120.66
zochin
ichmeer yum be balai
2019/08/14 139.5.217.188
Хүргэн
Үндэснии бөхиинхөн бхраг бүгдээрээ допингтой 7 бөхөөс гарсан гэсэн тэднииг яаж нууж чадав
2019/08/13 66.181.187.26
зочин
Баянааг сэргээш хэрэглэдэг байхад шинжилдэггүй байж, харин хүргэн Сүхбат нь илэрдэгийн даваан дээр зодог тайлж билээ.
2019/08/13 103.229.120.39
Иргэн
хулхи холбоо болио
2019/08/13 43.242.243.215
demjigch
Э.ОЮУНБОЛДОО САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ЭНЭ ШААРДЛАГЫГ НЬ ШУДАРГААР БИЕЛҮҮЛ ЭЭ ЧИ ЗАЛУУ ХҮН ЧАМД БАРИЛДАХ ХУГАЦАА ЗӨНДӨӨН БАЙНА ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭЖ ИРЭЭД НААДМЫН ТҮРҮҮ АВЧИХААД БИ ИЙМ Л БӨХ ГЭДГЭЭ харул
2019/08/13 64.119.27.127
Зочин
Хүний алдаан дээр дөрөөлж хоолоо нэмүүлэх гэж зүтгэх хэрэггүй шүү харин н.Батсуурь АВРАГА үнэхээр сайн байсан шудрага ч барилдсан
2019/08/13 122.201.22.121
mongolia
Үүнд санаа зовох хэрэггүй уг нь тун муу хэрэг дээхэн үед БАЯНАА АВРАГИЙГ олон давж байхад ийм шинжилгээ байсан биш ... байсан бол ЯМАРЧ байх байсан юм хэн мэдлээ ...
2019/08/13 122.201.22.121
hi
hurandaa tsoliig ni bas huraah bh da
2019/08/13 59.153.85.93
Алдармаа.д
Э.ОЮУНБОЛДОО САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ЭНЭ ШААРДЛАГЫГ НЬ ШУДАРГААР БИЕЛҮҮЛ ЭЭ ЧИ ЗАЛУУ ХҮН ЧАМД БАРИЛДАХ ХУГАЦАА ЗӨНДӨӨН БАЙНА ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭЖ ИРЭЭД НААДМЫН ТҮРҮҮ АВЧИХААД БИ ИЙМ Л БӨХ ГЭЭ...
2019/08/13 122.201.22.121
З
Худлаа цуурхал зориудаар тарааж байгаа Увсын бүлэглэл, хуурамч бөхийн холбоо шившигээ хутгана даа
2019/08/13 110.152.201.141
  • Recent
  • Most Read
  • Most Comment