8o
Улаанбаатар хот
mobile menu

"Германд хэрхэн суралцах вэ" өдөрлөг зохион байгуулна

2019-08-14 09:25:11

ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд 

09:00 цагт “Бэлчээрийн зохистой менежмент, Нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал” уулзалт, хэлэлцүүлэг болно.

Сонгинохайрхан дүүрэгт

10:30 цагт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, автозамтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгалт хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. 

СЭЗИС-ийн С байранд

11:00 цагт тус сургууль ACCA (The Association of Chartered Certified Accountants) нийгэмлэгээс бүрэн магадлан итгэмжлэгдсэнээ олон нийтэд танилцуулж, нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Тусгаар тогтнолын ордонд

12:00 цагт Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбооноос ХБНГУ-д суралцах сонирхолтой залууст зөвлөгөө өгөх "Германд хэрхэн суралцах вэ?" өдөрлөг зохион байгуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл