8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт бороотой, 20-22 градус дулаан

2019-08-14 09:33:30

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

  2019 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Алтайн өөр говь болон говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл