Цагдаагийн газраас бага насны хүүхдүүдийг хуурч мэхлэх замаар залилан хийж байгааг анхааруулж байна. Учир нь ийм төрлийн гэмт хэрэг хэд хэдэн удаа гарсан байна. Тухайлбал Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт цонхны хэмжээ авна, хорооноос судалгаа авахаар явж байна гэх мэтээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн гэрт нь орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан байна.
Бага насны хүүхдүүдээс судалгаа авна гэж хуурч мэхлэн залилан дахин гарлаа
2016-03-11 10:34:00