11o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хадгалж байжээ

2019-08-16 09:38:44

Дорнод аймагт байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хурааж, аймгийн Цагдаагийн байгууллагад эзэн харъяалагчийг нь тодруулах, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлжээ.

Дээрх түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ 1259,5 кг цэвэр жинтэй байсан ба нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болж байгаа аж.

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг хориглосон

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтран мэдээллийн дагуу шалгалт хийсэн байна.

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон бөгөөд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх юм.

Мөн “Эрүүгийн тухай” хуульд зааснаар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл оногдуулахаар заасан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 28