БГД-ийн 7-р хороо “ГССҮТ-ийн үүдэнд хутгалуулсан гэх толгой нь хагарсан хүн ирж оёдол тавиуллаа” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл амьдралтай 36 настай эрэгтэй М-ыг мөн тэнэмэл амьдралтай 52 настай эрэгтэй Г гэгч нь хоолноос болж маргалдан толгойн тус газар нь хөнгөн цагаан таягаар зодож танхайрсан байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Хоолноос болж биенийгээ гэмтээжээ
2016-03-11 11:08:00